Live
НИЙГЭМ

Улаанбаатарт 10,700 хүнсний дэлгүүр, захуудаар мах, хүнсний бүтээгдэхүүн борлуулж байна

Нийслэлд мах, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр сүлжээ дэлгүүрүүдэд мах нөөц хангалттай байна гэдгийг онцолсон бөгөөд Улаанбаатарт 10,700 хүнсний дэлгүүр, захуудаар мах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн борлуулж байна гэлээ.

ХХААХҮЯ-ны газрын дарга Л.Чой-Иш ярианыхаа эхэнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулсныг онцоллоо. Энэхүү шуурхай штаб өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох яамдын төлөөллийг оролцуулан цахим хурал хийж, хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр үүрэг чиглэл авчээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн яамны газрын дарга Л.Чой-Иш “Хүнсний хангамж тогтвортой байгаа. Иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой хүнс тээвэрлэлтийн зохицуулалт хийж байна.

No description available.

Иргэдийн хүнсний гол хэрэглээний нэг махны худалдан авалт нэмэгдсэн учир нийслэлийн 6 дүүрэг 15 цэгт нөөцийн махны худалдааг хийнэ” гэсэн юм. Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуушлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ. Үнэ ханшийн хувьд нөөцийн махны худалдааны тогтсон ханшаар борлуулах юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet