СОЁЛ УРЛАГ

ШИНЭ НОМ: Монголчууд СОЦИАЛИСТ бүтээн байгуулалт

1960 онд Монгол Улс гурав дахь үндсэн хуулиа батлан гаргаж, мал аж ахуйн орноос хөдөө аж ахуйн болох зорилт тавив. Энэ хугацаанд Монголд аж үйлдвэржилт явагдаж, дэлхий дахины хөгжил дэвшилтэй танилцаж эхлэв.

Салбар бүхэнд мэргэжилтэй боловсон хүчин бий болж сэхээтний гэх нэгэн давхарга бүрэлдэн тогтжээ. Хотжилт явагдаж Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлахын зэрэгцээ орон сууны хорооллууд сүндэрлэв.

Гадаад харилцаа хөгжиж улсын хилийг тогтоож, нэгдсэн үндэстний байгууллагад элсэн орж Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг түүхийг энэхүү номоос мэдэх боломжтой. Мөн түүнчлэн гурав, дөрөв, таван жилийн төлөвлөгөөний он жилүүдэд Монголын боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болж урлаг, спортын тив дэлхийн хэмжээний тэмцээнүүд оролцож улс орныхоо батлан хамгаалах чадавхийг ихээр нэмэгдүүлсэн зэргийг та энэхүү номноос дэлгэрүүлэн уншаарай.

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2020
ISBN КОД: 978-99973-1-426-0
ХЭЛ: МОНГОЛ
ХУУДАСНЫ ТОО: 232

ЖИН: 1565 ГР
ХЭМЖЭЭ: 290 X 250 X 25 ММ
АНГИЛАЛ: XX ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ , ТАНИН МЭДЭХҮЙН ЗУРАГТ ЛАВЛАХУУД

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet