ДЭЛХИЙН МЭДЭЭ

Японы Улсын парламент вакцинжуулалтын тухай хуулиа шинэчлэхээр хэлэлцлээ

Япон улсын парламентын доод танхим коронавирусийн вакцины хангалт хийхийн тулд урьдчилан сэргийлэх вакцины тухай хуулиа шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ. Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулснаар Япон Улс иргэдээ коронавирусийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах юм байна.

Хэрвээ тухайн вакцин хүний биед гаж нөлөө үзүүлбэл засгийн газар нь эмчилгээний зардлыг бүрэн хариуцахаар нэмэлт өөрчлөлт хийхээр төсөл боловсруулжээ. Мягмар гарагт парламентын доод танхимын нэгдсэн чуулган дээр эрх баригч Либерал демократ намын хууль тогтоогч олон улсын вакцин үйлдвэрлэгч компаниудтай хийж байгаа яриа хэлэлцээгээ өргөжүүлэхийг хүссэн байна. Харин эрүүл мэндийн сайд нь Японы засгийн газар 290 сая тун вакцин авахаар гадны биотехнологийн гурван компанитай хэлэлцэн тохирсон гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet