НИЙГЭМ

Хөл хорионд орсон дотуур байрны оюутнуудад хүнс, эм өглөө

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлан хатуу хөл хорио тогтоосон энэ үед ШУТИС-ийн захирлын зөвлөлийн энэ сарын 13-ны өдрийн шуурхай хуралдааны шийдвэрээр оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн 8-р хороо Дашчойлон хийдийн хажуугийн оюутны 1-р байрны 288 оюутан, Баянзүрх дүүргийн 2-р хороо БУХС (хуучнаар КТМС)-ийн оюутны 3-р байрны 272 оюутан, мөн дүүргийн 5-р хороо МХТС-ийн оюутны 4-р байрны 208 оюутан, Хан-Уул дүүргийн 3-р хороо МеХТС-ийн оюутны 5-р байрны 152 оюутан, нийт Улаанбаатар хотод 920 оюутан, Дархан-Уул аймаг дахь оюутны 5-р байрны 142, нийт 1068 оюутанд эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн (“Хурх” үйлдвэрийн 1-р гурил 5 кг, цагаан будаа 5 кг, “Өгөөж” үйлдвэрийн боорцог 5 кг, боодол сармис, амны маск 20 ширхэг, С витамин 4 боодол, зөв аарцны ундаа)-ны тусламж үзүүллээ.

Оюутнуудад өгч буй бүтээгдэхүүнийг комиссын гишүүд, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, оюутны байрны эрхлэгч нар тэгш хүртээмжтэй, батлагдсан хэмжээгээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин хүргэж өглөө.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet