ДЭЛХИЙН МЭДЭЭ

Кристалина Георгиева: ОУВС байгуулагдсанаас хойш улс орнууд ийм олноороо санхүүгийн тусламж хүсэж байгаагүй

“COVID-19” цар тахлын улмаас хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлалын салбар урьд өмнө байгаагүй уналтад ороод байна. Цар тахалтай холбоотойгоор олон орон замаасаа гарахаар байгааг анхааруулсаар байгаа юм.

Коронавирусийн дэгдэлтийн эхэн үеэс үндэстэн дамнасан корпорациуд хөгжиж буй орнуудыг орхиж гарсан бөгөөд Олон улсын валютын сангийн тооцоолсноор цар тахлын эхний үе шатанд л томоохон хөрөнгө оруулагч орнууд, үндэстэн дамнасан корпорациуд 100 гаруй тэрбум ам.доллартой (88 тэрбум евро) тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгийг татан авчээ. Хөгжингүй орнуудын  эдийн засгийн өсөлт 1-2 жилээр ухраахаар байгаа бол хөгжиж буй болон ядуу буурай орнуудын эдийн засаг арав орчим жилээр ухрахаар байгаа аж.

Кристалина Георгиева 1945 онд Олон улсын валютын сан байгуулагдсанаасаа хойш ийм олон улс  санхүүгийн тусламж хүсэж байгаагүйг онцолсон байна. Тус сангийн хямралын менежерүүд коронавирусээс үүдэлтэй удаан хугацааны хямрал нь ОУВС-нд ч сөргөөр нөлөөлж магадгүй гэжээ. Дэлхийн банк 2020 онд хөгжиж буй орнуудын эдийн засаг 2.5 хувиар буурна гэж таамаглаад буй. Харин аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг  найм орчим хувиар буурах төлөвтэй байгаа юм. Хөгжиж буй зах зээлийн хувьд энэ нь 1960-аад оноос хойших эдийн засгийн хамгийн муу өсөлтөд тооцогдож байна. Аялал жуулчлал ДНБ-ий 25 хувийг эзэлдэг Филиппин,  ДНБ-ийхээ 22 орчим хувийг тус салбараас бүрдүүлдэг Тайланд зэрэг орны эдийн засаг хүндхэн цохилтод ороод байна. Аялал жуулчлалаас төдийлөн хамааралгүй Хятад, Энэтхэгийн  эдийн засагт хүртэл олон улсын аялал жуулчлалын салбар ихээхэн нөлөөлжээ.

Чикагогийн их сургуулийн багш, судлаач Ражан  хөгжиж буй эдийн засагтай орнуудын зээлийн өрийн хэмжээ өндөр байгаа нь байдлыг хүндрүүлэхээр байна. Хөгжиж буй орнуудын  мөнгөн тэмдэгт доллар, еврогийн эсрэг нэлээд буурсан үзүүлэлттэй байгаа. Ингэснээр евро болон долларын өртэй улс орнууд зээлийнхээ төлбөрт зориулж илүү их мөнгө цуглуулах ёстой гэсэн үг юм. Олон улсын  худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, аялал жуулчлал олон сар үргэлжлэн унасаар байна. Ражаны үзэж буйгаар цар тахлын гамшигт  өртсөн  хөгжиж буй орнууд зээлээ төлж чадахгүйд хүрэх аж.  Түүнчлэн хөгжиж буй болон ядуу буурай орнуудын эрүүл мэндийн салбар энэ удаагийнх шиг цар тахлыг даван туулахад төдийлөн бэлтгэгдээгүй байгаа нь эдийн засгийн нөхцөд байдлыг улам хүндрүүлэхээр байгааг судалаачид онцолж байна. Үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхийн тулд томоохон корпорациуд хүртэл зээл авах шаардлагатай болж магадгүй байгаа аж. Эдийн засгийн шинжээчид цар тахал ядуу буурай болон хөгжиж буй орны эмзэг эдийн засгийг хямрал руу түлхэж буйг анхааруулсаар байгаа юм.

Эх сурвалж: dw.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet