newswire

RT: Цөөн хүн амтай, далайд гарцгүй Монгол Улсад коронавирус дотоодод тархлаа

Гэрэл зургийг MPA.mn

ГАДНЫ ХЭВЛЭЛҮҮД ИЙН БИЧИЖ ЭХЛЭВ.

………………………………………………..

Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш Монгол Улсад анх удаа дотооддоо халдвар алдлаа. ОХУ-аас бараа тээвэрлэж ирсэн ачааны машинй жолооч болон түүний эхнэр коронавирусээр халдварласан болох нь батлагдсан тул хол хорио тогтоогоод байна.  Жолоочтой  холбоо тогтоосон 24 хүнийг шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа аж. Монгол Улсын Улсын Онцгой комиссоос мэдээлснээр жолоочийн хоёр хамаатнаас мөн коронавирус илрээд байгаа юм байна.  Түүнчлэн тухайн халдвар тээгч урлагийн тоглолт үзсэн бөгөөд тоглолтыг 3000 хүн оролцсон болох нь тогтоогдсон байна. Ийнхүү тухайн тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээ өгөхийг улс орон даяар уриаллаа. Нийслэл Улаанбаатар хотод гурав хоног зорчих хөдөлгөөн хааж, бүх шатны боловсролын байгууллагуудыг ч гурав хоног хаасан нь ард нийтийг сандруулаад байна.  Цөөн хүн амтай, далайд гарцгүй энэ улс дотооддоо халдвар бүртгэгдээгүй байсан юм. Монгол Улсад халдвар тархах эрсдэл өндөр байсан учраас нэгдүгээр сараас эхлэн Хятадтай хиллэдэг өмнөд хилээ хаасан юм. Тус улсад одоогийн байдлаар коронавируст халдварын 382 тохиолдол бүртгэгдэж, нэг ч хүн эндээгүй байна.

Эх сурвалж: https://www.rt.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet