Live
COVID-19

УОК: Сэлэнгэ аймгийн 74 настай иргэнээс коронавирус илэрсэн

Улсын Онцгой Комисс хуралдаж дууслаа. Хурлаас гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг бид шууд дамжуулан хүргэж байна. ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД: Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Цагдаагийн дэд дарга Ж.Амгалан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар оролцож байна.

Тэд тээврийн жолоочийн хавьтал бүхий зургаан хүнээс коронавирус илэрлээ. Мөн Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс коронавирусийн эсрэг биет илэрсэн тухай мэдээллээ.

Иймд 18 цэгт коронавирусийн шинжилгээ авах цаг байгуулж, Цэргийн төв эмнэлэгт 550 ор гаргасан гэж мэдээллээ.

Тодруулбал, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Өнөөдрийн хурлаар долоон асуудал хэлэлцсэн. Маргаашаас эхлэн УОК, ЗГ, Нийслэлийн тогтоолд тусгаснаас өөр салбарт ажилладаггүй иргэд сэлгүүцэхгүй байхыг уриалж байна. Мөн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулна, 18 цэгт тандалт хийнэ” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet