newswire

“Sputnik V” 92 хувийн үр дүнтэй

ОХУ-ын “Sputnik V” вакцины туршилтын үр дүнгээс харахад 92 хувийн үр дүнтэй болох нь батлагджээ. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн (RDIF) дарга Кирилл Дмитриев “Туршилтаас харахад үр дүнтэй вакцинтай гэдэг нь харагдаж байна” гэжээ. Тэрбээр туршилтыг дахин зургаан сар үргэлжлүүлнэ гэдгийг онцолсон байна. Вакцины талаарх мэдээлэл цацагдсаны дараа Европын үнэт цаас, АНУ-ын хувьцааны фьючерс үнэлгээ бага зэрэг өсчээ. ОХУ Сибирийн Векторын хүрээлэнгийн үйлдвэрлэсэн өөр вакциныг мөн туршиж байгаа бөгөөд туршилтын гуравдугаар шатанд явж байгаа ажээ. RDIF-ийн зүгээс одоогийн байдлаар “Sputnik V”-ийн гуравдугаар шатны туршилтын ноцтой гаж нөлөө бүртгэгдээгүй талаар мэдээлсэн байна. Зарим сайн дурын ажилтнууд вакцин тариулсны дараа толгой өвдөх, халуурах, сулрах, ядрах зэрэг томуутай төст шинж тэмдэг зэрэг богино хугацаанд илэрч байсан талаар мэдэгдэж байв. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр тус улс дэлхийн таван оронд жилд нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэж тооцож байгаа аж. Мөн албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр одоогоор дэлхийн 20 гаруй улс “Sputnik-V” вакциныг худалдан авах хүсэлт илэрхийлжээ. Тухайлбал, Казахстан улс “Sputnik-V” вакцины хоёр сая тунг худалдан авах болсон талаар Оросын төрийн мэдлийн “Tass” агентлаг мэдээлсэн бол Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов “ДЭМБ” вакциныг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд худалдан авах асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: aljazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet