Live
newswire

Тээврийн жолоочийн ойрын хавьтал болсон 24 хүний шинжилгээний хариу цагийн дараа гарна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгч, мэдээллийн эхэнд “Ковид-19” халдвартай нүүр тулах цаг ирсэн ч ард түмэндээ айж тэвдэхгүй, тайван байхыг уриаллаа.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулаг боомтоор аравдугаар сарын 14-ний өдөр нэвтэрсэн ачаа тээврийн автомашины жолоочоос халдвар илэрсэн. Жолооч хилээр нэвтрэхдээ Сэлэнгэ аймагт шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан учраас “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд гурван удаа шинжилгээ авахад сөрөг гарсан учраас гэртээ харьсан. ХӨСҮТ-ийн тандалтын албанаас арваннэгдүгээр сарын 10-нд дахин шинжилгээ хийж үзэхэд эхнэр болон жолоочоос халдвар илэрсэн. Тандалтын алба, ЭМЯ-ныхан маань тандалт хийж ойрын хавьтагч 24 хүнийг ХӨСҮТ-д авчран тусгаарласан бөгөөд цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна” гэлээ.

1 сэтгэгдэл

  1. Pingback: Тээврийн жолоочийн ойрын хавьтал болсон 24 хүний шинжилгээний хариу цагийн дараа гарна – NEWSWIRE

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet