ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сөүлд хуучин автомашинуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

Өмнөд Солонгосын Сөүл хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд  утаа тортог их хэмжээгээр ялгаруулж байгаа хуучин автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч эхлээд байна. Сөүл хотод  өнгөрсөн ням гарагаас шинэ дүрэм мөрдөгдөж, энэхүү журмыг зөрчсөн 400 гаруй жолоочид торгууль ногдуулжээ. Шинээр мөрдөгдөж байгаа журмын дагуу тавдугаар түвшний үнэлгээтэй буюу эко-хөдөлгүүрийн хамгийн бага зэрэглэлтэй машинуудыг Сөүл хотын ногоон бүс рүү өглөөний 6.00-аас оройн 21.00 цаг хүртэл нэвтрэхийг хоригложээ. Ногоон бүс гэдэг нь Сөүл хотын төвийн хэсэг юм.  Шинэ журмыг зөрчсөн жолооч нарт 200 ам.долларын торгууль ногдуулахаар  байна. Гэхдээ энэ журам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин болон түргэн тусламжийн техник хэрэгсэлд үйлчлэхгүй юм. Үүнээс гадна утаа болон шатахуун шүүгч суурилуулсан  автомашинуудад хамаарахгүй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet