COVID-19

БШУЯ: ЕБС-ийн сурагчдад зориулсан теле хичээл өнөөдрөөс эхэлнэ

Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр болжээ.

Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна.

Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны фэйсбүүк хуудаст оруулах аж.

Мөн хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулна.

Үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй байх юм хэмээн БШУЯ-аас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet