ДЭЛХИЙН МЭДЭЭ

Цахилгаан автомашины батерей шатах тохиолдол өсчээ

Цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид зай хураагуур буюу батерей шатаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ  гэдэгт толгойгоо гашилгасаар байна. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр BMW  арван өөр төрлийн загварыг батерейны асуудлаас эргүүлэн татахаа мэдэгдсэн.  Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард “Chevrolet Bolt EV”-гийн  батерей шатсан. Хэдэн өдрийн дараа “Hyundai”-гийн зогсоолд зогсож байсан машин шатсан бөгөөд  дэлхий даяар 75 орчим мянган  “Kona Electric”  автомашиныг АНУ-аас эргүүлэн татахаа мэдэгдсэн. Цахилгаан автомашины батерейг хэт их эсвэл хэт бага цэнэглэхээс хамгаалсан програм хангамж нь бүтэлгүйтсэн тохиолдолд гал авалцдаг. Андеррайтерын лабораторийн инженерийн ерөнхий захирал Кен Бойсийн хэлснээр цахилгаан автошинуудын ашигладаг лити-ион батерей шатах нь  ховор тохиолддог аж. Шатах тохиолдол  12 саяд нэг байх тооцоо гарсан байна. Гэхдээ сүүлийн үед цахилгаан автомашины батерей шатах тохиолдол эрс өсөөд байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet