ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жо Байден: Амны хаалт бол вирусийн эсрэг хамгийн хүчтэй зэвсэг

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй  Жо Байден өнгөрсөн даваа гарагт “харанхуй өвөл” ирэхийг анхааруулж,  үр дүнтэй вакцин бэлэн болж, хэрэглээнд өргөнөөр нэвтрэхээс өмнө АНУ-д  200 мянга гаруй хүн   COVID-19 өвчнөөр нас барж болзошгүй талаар мэдэгджээ. Тэрбээр “Pfizer”-ийн хөгжүүлсэн вакцин вирусээс урьдчилан сэргийлэхэд 90 хувийн үр дүнтэй байгаа талаар онцлоод  АНУ-д бүтээж буй вакцинууд төдийлөн ахиц бус байгааг анхааруулсан байна. Даваа гарагийн байдлаар  коронавирусээр халдварласан хүний тоо АНУ-д 10 сая  давж, нас баралтын тоо ч хурдацтайгаар өссөөр байна. Байден хүмүүсийг  маск зүүж, хөл хорионы дэглэмээ дагаж мөрдөхийг мөн  уриалжээ. “Хүн бүр маск зүүвэл  бид олон мянган хүний ​​амийг аварч чадна. Амны хаалт бол  вирусийн эсрэг хамгийн хүчтэй зэвсэг” хэмээжээ.  Түүнчлэн  тэрбээр коронавирусийн  эсрэг шинжлэх ухааны үндэслэлтэй тэмцэхээ амласан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet