ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНХАУ-ын хүн ирэх он гэхэд 1.5 тэрбум орчим болно

Тус улсын Статистикийн газрын мэдээллээр 2015 онд БНХАУ-ын хүн ам 1.37 тэрбум байжээ. Харин  таван  жилийн дараа гэхэд 1.42 тэрбум болно гэж тус улсын 13 дугаар таван жилийн /2016-2021/ нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд дурджээ. Дээрх төлөвлөгөөнд заасны дагуу тус улсын эрх баригчид  хүйсийн тэнцвэргүй байдалтай тэмцэхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор гэр бүл төлөвлөлтийн салбарыг чиглэсэн бодлого болон эх, хүүхдийн эрүүл мэнд, шинээр төрсөн хүүхдүүдийн бүртгэлийн системийг сайжруулж энэ салбарт баримталж буй бодлогодоо өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа аж. Тус улсын Засгийн газраас  өнгөрсөн  2017 онд бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн билээ.

1970-аад оны сүүлчээс тус улсын эрх баригчид хүн амын өсөлтийг хянахын тулд хотод оршин суудаг гэр бүл зөвхөн нэг хүүхэдтэй, тосгодын гэр бүл хэрэв анхны хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч энэ бодлогын улмаас хүн ам хөгширч, хүйсийн тэнцвэргүй байдал зэрэг асуудал үүссэн байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2019/06/19/health/india-china-world-population-intl-hnk/index.html

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet