ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гарсны дараа баяр хүргэнэ

Жо Байден АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампаас илүү санал авснаар ялалт байгуулсан нь тодорхой болж, дэлхийн улс орны төрийн тэргүүн нар баярын мэндчилгээ хүргэж эхэлсэн юм. АНУ-ын холбоотон орнуудаас Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы Канцлер Ангела Меркель, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар хамгийн түрүүнд Жо Байденд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлжээ.

Дэлхийн олонх удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр Жо Байденд баяр хүргэсэн бол цөөн хэдэн тэртусмаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,  Хятадын дарга Ши Жиньпин нар АНУ-ын Цагаан ордны шинэ тэргүүнд мэндчилгээ дэвшүүлсэнгүй. Тэгвэл  Кремлиэс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг зарлахыг хүлээж байгаа талаар мэдээлжээ.

”Сонгуулийн албан ёсны үр дүнг хүлээх нь зөв гэж бид үзэж байна. Ерөнхийлөгч Путин Америкийн ард түмний сонголтыг хүндэтгэнэ гэдгээ удаа дараа хэлж байсан. Кремль АНУ-ын ямар ч Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн. Түүнчлэн АНУ-ын дараачийн Ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хэвийн болгох арга замын талаар яриа хэлэлцээ хийх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet