ДЭЛХИЙН МЭДЭЭ

В.Лениний занданшуулсан шарилыг хадгалахад 200 мянган ам.доллар зарцуулна

Большевик хувьсгалын лидер Владимир Лениний занданшуулсан шарилыг хэвээр хадгалахад ОХУ-ын холбогдох  албаныхан 13 сая гаруй рубль (200 мянган ам.доллар) зарцуулахаар төлөвлөжээ.

В.Лениний занданшуулсан шарил Москва хотын Улаан талбай дахь Мавзолейд 90 гаруй жилийн турш хадгалагдаж байгаа юм. Түүнийг  1924 онд нас барсны дараа Бүх Оросын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд   занданшуулсан юм. В.Лениний шарилыг дэлхийн II дайны үед буюу 1941 онд Москва хот германчуудад эзлэгдэхээс эмээж Сибирийн Тюмень хот руу шилжүүлж байсан аж. ОХУ-ын Эрдэм шинжилгээний  лаборатори  В.Ленинээс гадна Болгарын  Георги Димитров /1949/, Вьетнамын Хо Ши Мин /1969/, БНАСАУ-ын удирдагч  Ким Ир Сен /1994/ зэрэг коммунист лидерүүдийн цогцосыг занданшуулахад тусалж байжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet