ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийжээ. Тус улсын таван сайд албан тушаалаасаа бууж буй талаар “ТАСС” агентлаг мэдээлжээ. 2012 оноос хойш Эрчим хүчний яамыг толгойлж ирсэн Александр Новак Ерөнхий сайд Михаил Мишустины арав дахь орлогч болж магадгүй аж. Харин Эрчим хүчний сайдаар  “РусГидро” компанийн ерөнхий захирал Николай Шульгиновыг томилж магадгүй талаар шинжээчид онцолж байна. Түүнчлэн  барилгын яамыг 2018 оноос хойш удирдаж байсан Владимир Якушев Николай Цукановын оронд Уралын холбооны тойрогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхт элчээр томилогдох гэнэ. Харин Барилгын сайдын албан тушаалд Ирек Файзуллиныг нэр дэвшүүлсэн байна.

Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Александр Козлов парламентын доод танхимаар батлагдвал Байгалийн нөөц, байгаль орчны шинэ сайд болно. Аэрофлотын агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал Виталий Савельев Тээврийн шинэ сайд болж магадгүй байна. Тэрбээр үндэсний агаарын тээврийн компанийг 2009 оноос хойш хариуцаж ирсэн бөгөөд 2018 онд бүрэн эрхийг нь таван жилээр сунгажээ. Мишустин Оросын Алс Дорнодын Хөгжлийн яамны даргаар өмнө нь Алс Дорнод ба Арктикийг хөгжүүлэх санг удирдаж байсан Алексей Чекунковыг томилох санал дэвшүүлжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet