COVID-19

“Pfizer ба BioNTech”-ийн вакцин “Ковид-19”-өөс 90 хувь хамгаална гэв

“Pfizer ба BioNTech”-ийн бүтээсэн  коронавирусийн эсрэг  вакцин “Ковид-19”-өөс 90 хувь хамгаалах чадвартай нь судалгаагаар батлагджээ.  “Pfizer ба BioNTech”-ийн вакцин хөгжүүлэгчид  “Шинжлэх ухаан болон хүн төрөлхтний хувьд агуу өдөр”  хэмээн тодорхойлон байна.

Вакциныг зургаан орны 43,500 хүнд туршиж үзэхэд огтхон ч сөрөг нөлөө илрээгүй аж. Вакцин үр дүнтэй байгаа тухай мэдээ цацагдсан даруйд  компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлүүд дээр өссөн байна. Вакциныг илүү сайн эмчилгээ хийхийн зэрэгцээ бидний бүх амьдралын туршид тогтоосон хязгаарлалтаас гарах хамгийн сайн арга гэж үздэг. Вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тунг тарих шаардлагатай аж.  АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркт явуулсан туршилтууд нь хоёр дахь тунгаас хойш долоо хоногийн дараа коронавирусээс  90 орчим хувиар хамгаалж буй нь батлагджээ. “Pfizer”  энэ оны эцэс гэхэд 50 сая тун, 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум орчим тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. Оны эцэс гэхэд  10 сая тун  вакцин авахаар Их Британи захиалга өгөөд байгаа аж. Вакциныг хэт хүйтэн агуулахад цельсийн хасах 80 температурт хадгалах шаардлагатай тул ложистикийн хувьд бэрхшээл тулгарахаар байгааг холбогдох албаныхан онцолж байна.

Цар тахал хэзээ дуусах вэ

Цар тахал хэзээ дуусах вэ гэдэгт хүн бүр анхаарал хандуулсаар байна. Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцинуудыг амжилттай хөгжүүлсээр байгаа ч  дархлаа хэр удаан үргэлжлэх, өндөр эрсдэлтэй болон өндөр настай хүмүүст хэр үр дүнтэй байх эсэх, сөрөг нөлөө илрэх үү зэрэг олон асуулт хариултгүй  хэвээр байгаа юм. Үүнээс гадна дэлхий даяар олон сая хүнийг дархлаажуулах нь маш том асуудал болоод байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet