ДЭЛХИЙН МЭДЭЭ

2030 он гэхэд Бээжин утаагүй хот болно

Бээжин агаарын бохирдлоо бууруулах урт хугацааны төлөвлөгөө боловсруулаад буй. Төлөвлөгөөнд тусгаснаар 2030 он гэхэд агаарт агуулагдаж буй хорт бодис тодорхой хэмжээгээр буурч, агаарын бохирдлыг жил бүр таван хувиар багасгахаар болжээ.

2016 онд БНХАУ  нийт эрчим хүч үйлдвэрлэл дэх нүүрсний станцын эзлэх хувь  64.4 хувь байгааг ирэх жилүүдэд 62.6 хувь  болгох зорилт дэвшүүлээд байгаа. Түүнчлэн байгалийн хийн эрчим хүчний хэрэглээг бага зэрэг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна.  Гэхдээ тус улсын хувьд нүүрс  эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байх бөгөөд гол нь чанар муутай, хорт элемент ихтэй нүүрсний уурхайг хааж, илүү чанартай нүүрсний уурхайд хөрөнгө оруулах аж.

Япон Улс ирэх арван жилд  нүүрсний 41 станц, Солонгос 2021 он гэхэд 20 станц шинээр барихаар төлөвлөснөө  хэрэгжүүлэхээ мэдэгдээд буй юм. БНХАУ-ын  эрх баригчид ирэх таван  жилд, жил тутамд цөмийн эрчим хүчний 6-8 цахилгаан станц байгуулж, 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 станцтай болох зорилт тавьж байна.

Эх сурвалж: http://www.chinadaily.com.cn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet