ДЭЛХИЙН МЭДЭЭ

Камала Харрис гэж хэн бэ

Байдены сонгосон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нь тус улсын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж байгаа юм. Камала Харрис цагаач гэр бүлээс гаралтай. Тэрээр Калифорниа мужийн Оклендад төрсөн ч  ээж  нь Энэтхэг, аав нь Жамайк гаралтай хүн.  Эцэг эх нь салсны дараа ээж, хорт хавдар судлаач, хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Шимала Гопалан Харрис нь түүнийг  болон өргөж авсан дүү Маяаг нь өсгөжээ. Тэднийг Канадад амьдарч байх үед ээж нь их сургуульд багшилж, Харрис дүү Маяагийн хамт таван жил “Montreal” сургуульд суржээ. Дараа нь тэрбээр АНУ-ын Ховардын их сургуулийг төгссөн нь түүний амьдралыг өөрчилсөн хамгийн чухал үйл явдал байсан юм. Тэрбээр 2014 онд хуульч Доу Эмхофтой гэрлэж түүний хоёр хүүхдийн  хойд эх болж улстөрчийн ажлаа зогсоогоод байсан ч ийн дахин үргэлжлүүлэх гэж байна.

Ховардыг төгсчхөөд тэр Калифорниагийн их сургуульд хуульчийн зэрэг авч,  Аламеда дүүргийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлжээ. Харин 2003 онд Сан Франциско хотын хамгийн шилдэг топ дүүргийн  өмгөөлөгч болсон юм. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хүн амтай хотын хамгийн анхны эмэгтэй тэр тусмаа хар арьстай хүн тэргүүний хуульч, өмгөөлөгч болсон тохиолдол байлаа. Яг энэ үеэс түүний нэр алдар өсч, Ардчилсан намын гишүүн болж 2017 оны сонгуульд нэр дэвшин Калифорниагийн сенатч болсон юм. Гуравдугаар сард түүнийг дэд ерөнхийлөгч болгоно гэхэд “АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг ялуулахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж байв. Харрис анхандаа Байдены өрсөлдөгч байсан ч Сенатч Берни Сандерстай адил нэрд гарч чадалгүй бууж өгсөн юм. Тэр байтугай нэг мэтгэлцээн дээр Харрис арьс өнгөөр ялгаварлагч хэмээн Байден рүү дайрч байсан удаатай аж. Харин түүнийг сонгосноо зарлахдаа Байден “Харрис бол надтай хамтарч ажиллахад төгс зохицох эрэлхэг зоригтой, дайчин бүсгүй. Мөн энэ улсын төлөө зүтгэдэг хамгийн чадварлаг зүтгэлтнүүдийн нэг” хэмээн жиргэсэн байна.

Сан Францискогийн өмгөөлөгч нарын хэлснээр Харрис өөрөө коллежид байхдаа хэрэглэж үзсэнээ нуудаггүй ч марихуан хэрэглэсэн хүмүүсийн эсрэг 1900 гаруй хэрэг шийдвэрлэж байсан аж. Мөн түүнээс хойш тэрбээр Жорж Флойдын үхлээс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцжээ.

Эх сурвалж: aljazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet