НИЙГЭМ

“Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ

Гэрэл зургийг MPA.mn

“Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурал, “Монголын үнэн-Нэгэн зууны товчоон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

Эдүгээгээс 100 жилийн тэртээ 1920 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хойд хөршийн Эрхүү хотноо “Монголын үнэн” сонины анхны дугаар 3000 хувиар хэвлэгдэн гарсан түүхтэй.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид Эрхүү хот дахь Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тусламж оролцоог түшиглэн хилийн чанадад намын анхны хувьсгалт нууц сонин “Монголын үнэн”-г ийнхүү санаачлан гаргаж 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт зургаан дугаар хэвлэн тараасан байна.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet