НИЙГЭМ

“Шилдэг хэсгийн төлөөлөгч 2020” тэмцээний шилдгүүд тодров

ХЗДХ-ийн сайдын нэрэмжит тус тэмцээн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил орон нутгийн цагдаагийн байгууллагуудын 301 шилдэг хэсгийн төлөөлөгч оролцож, мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө. Шилдгээр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш шалгарч, УАЗ-469 маркын автомашинаар шагнуулав. Түүний хувьд тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд 2019 онд дэд байрт шалгарч, мотоциклоор шагнуулсан юм.

Дэд байрт Төв аймаг дахь цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Нацагдорж мотоциклоор шагнуулав. Харин гуравдугаар байрт Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Жаргалан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Баатарбилэг шалгарч, компьютерийн эзэн болж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас шагналаа гардаж авлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet