ДЭЛХИЙН МЭДЭЭ

Аризона, Жоржиа, Невада, Пенсильван сонгуулйн дүнг шийднэ

Сонгуулийн ажилтнууд үлдсэн саналын хуудсыг тоолсоор байгаа энэ үед америкчууд дараачийн ерөнхийлөгчөө хүлээсээр байна. Мягмар гарагт санал хураалт дууссанаас хойш америкчууд АНУ-ыг хэн удирдах дараачийн хүн хэн болох вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгсөөр байгаа юм. Учир нь, энэ удаагийн сонгууль маш удаан үргэлжилж байгаа. Интернэт орчинд санал тоолж дуусаагүй мужуудад очиж туслах баг хүртэл бүрдээд байгаа талаар BBC онцолжээ. Америкийн сонгуулийн ийм нарийн төвөгтэй тогтолцооноос шалтгаалан онолын хувьд муж улс бүр сонгуулийн дүнг шийдэх боломжтой. Гэвч бодит байдал дээр сонгуулийн эцсийн дүн нь цөөхөн хэдэн “хаашаа ч холбирч магадгүй” муж улсуудаас /аль аль нам нь илт давамгайлдаггүй/ хамаардаг. Тухайлбал, Миннесота, Висконсин бол саналын хэлбэлзэл ихтэй муж улсууд учраас энэ хоёр газарт ширүүн өрсөлдөөн явагдах нь тодорхой. Холбирч магадгүй бусад муж улсуудын тоонд Пенсильвания, Флорида, Аризона, Хойд Каролина, Мичиган орж байв. Одоогийн байдлаар Аризона, Жоржиа, Невада, Пенсильванийн үр дүнг хүлээж байна

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet