ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэлхийн улс орнуудын сайжруулсан шахмал түлшний туршлагаас

Краков хот

Польш Улсын өмнөд хэсэгт байрладаг Краков хот нь750 мянган  хүн амтай, тус улсын хоёр дахь том хот гэгдэхээс гадна хотыг Малополск буюу Польшийн жижиг  нийслэл  ч гэдэг. Байршлын хувьд хот  хөндийд байрладаг.  Энэ нь агаар дахь бохирдол агаарын дээд давхаргад хүртэл хуримтлагдах нөхцлийг бүрдүүлдэг.  Тус бүс нутаг нүүрсний нөөц ихтэй. Краков хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр бол үйлдвэрүүд байдаг.  Дэлхийн II дайны дараа хотыг үйлдвэрлэлийн төв болгож, томоохон үйлдвэрүүдийг төвлөрүүлсэн нь агаарын бохирдол нэлээд өндөр хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн. Энэ нь тус хотын хүн ам оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ.  1970-аад оноос үйлдвэрийн бохирдлыг бууруулах ажлыг эхлүүлж, агаар дахь хүхрийн давхар исэл, тоосонцорын хэмжээг бууруулах арга хэмжээг эрчимтэй авч эхэлсэн байдаг. 1980-аад онд гол том үйлдвэрүүдийг хаах буюу цэвэр технологид шилжих ажлыг эхлүүлсэн байна.  Үүний үр дүнд одоогоор хотын агаарын бохирдлын зөвхөн 30 хувийг үйлдвэрийн бохирдол  эзлэх болжээ.  Агаар дахь хүхрийн давхар исэл/SO2/-ийн хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл барьж чаддаг ч агаар дахь тоосонцор/PM10/-ын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давдаг нь халаалтанд нүүрс хэрэглэдэг болон тээврийн хэрэгслээс гарах утаа, бохирдуулагч бодисуудтай холбоотой аж.  Тиймээс агаарын бохирдол түүний дотор тоосонцор/PM10/-ын хэмжээг бууруулах зорилгоор нүүрсний оронд цэвэр, боломжийн үнэтэй сайжруулсан түлшийг 2001 оноос  хэрэглэсэн нь нэлээд үр дүн өгч байгаа аж. 

Лондон хот

Ердөө хагас зууны өмнө буюу 1952 он өвөл, Английн Лондон хотын түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт гамшиг тохиосон нь өнөөг хүртэл яригддаг “Үхлийн утаан хөшиг” хэмээх хар өдрүүд байв.  Ганцхан өвөл 12 мянган хүн амиа алдаж, дөрөвхөн хоногийн дотор 4000 хүн амиа алдсан аймшигт утаанаас лондончууд дөрөвхөн жилийн дотор “хагацаж” чадсан юм. Лондон хотод  шувуу хүртэл замаа харахгүй байшингуудыг мөргөж үхэж байсан гэдэг.  Олон мянган хүн амиа алдсаны дараа  Их Британийн  эрх баригчид цэвэр агаарын тухай  хууль баталсан бөгөөд  хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганцхан өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг  эрс багасгаж дөрөвхөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чаджээ.  Эрх баригчид нүүрсний  хэрэглээг бууруулж цахилгаан болон сайжруулсан түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот, суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ.

Мөн Лондон хотод “Агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн сайжруулсан түлш, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ. Айл өрхүүдэд  Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр цахилгаан бага  зарцуулдаг халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар  сольсон байна. Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдолыг шийдэж чаджээ. Хамгийн сүүлд дизель болон бензинээр бус байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. Мөн томоохон үйлдвэрүүдийг хотоос гарган нүүлгэж, үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татвараас тодорхой хэмжээнд бууруулснаар хүм амын төвлөрөлтийг сааруулжээ.

ДУБЛИН ХОТ


1980 онд нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын утаа 14 хоног Дублин хотыг бүрхэж нарыг хүртэл харах боломжгүй харанхуй хот болсон гэдэг.  Тус улсын Засгийн газар 1990 онд нүүрсний хэрэглээг хорьж метан, байгалийн хий, сайжруулсан түлшийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлснээр  1990-2014 онд агаарын бохирдол нь 80-90 хувь  хүртэл буурсан байдаг. 2015 оны байдлаар тус хотын нийт айл өрхийн 78 орчим хувь нь байгалийн хийг ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

РОТОРДАМ ХОТ


2010 онд Ротордам хотын ойр орчим дах үйлдвэрлэлийн бүс нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын 85 хувийг үйлдвэрлэж байв. 2010 онд агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтийн эсрэг санаачлага гарч 2016 онд Ротордам хотод шингэрүүлсэн метан хий,  байгалийн хий, сайжруулсан түлшний байгууламж баригдаж ашиглаж эхэлснээр азотын исэлийн хэмжээ 90 хувиар буурч, хүхрийн исэлийн хэмжээ тоосонцор PM хэмжээ 100 хувь арилсан юм.

 Сөүл хот

1980-иад оны үед БНСУ-н агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин болж аюулт гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Энэ аюулт нөхцөл байдал нь  мөн л хатуу түлш болох нүүрсийг  их хэмжээгээр хэрэглэсэн холбоотой байлаа.  1988 онд Агаарын бохирдлыг арилгаж, Сөүлийн олимпийг зохион байгуулахтай холбоотойгоор шинэ бодлогыг улс орон даяар заавал мөрдүүлж эхэлсэн юм. Тэд агаарын бохирдлоос салахын тулд дараах таван бодлогыг хэрэгжүүлжээ. 

  1. Томоохон хотуудад хотын хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгож айл өрхүүдийг байгалийн хийгээр хангах.
  2. Дүүргийн дулаан хангамжийн системийг өргөжүүлсэн.
  3. Нүүрс  хэрэглэхийг хориглож, шаардлагатай тохиолдолд сайжруулсан түлш хэрэглэх. 
  4. Байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцуудыг барьж эхэлсэн.
  5. Үндэсний хэмжээнд Эрчим хүчний салбар агаарын чанарыг сайжруулахад анхаарч олон улсын  стандартыг мөрдөж эхэлсэн байдаг байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet