ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин Ерөнхийлөгч асан бүх хүнийг яллахаас ангид байх тухай хуулийн төсөл өргөн барьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин    Ерөнхийлөгч асан бүх хүнийг яллахаас ангид байх тухай хуулийн төслийг өчигдөр парламентад өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төслийн  дагуу ОХУ-ын төрийн тэргүүн асан болон гэр бүлийн гишүүд нь  ял шийтгэлээс ангид байхаас гадна  тэднийг эрэн сурвалжлах, байцаах, хорих боломжгүй гэсэн үг юм. Энэхүү хуулийн төсөл батлагдвал Ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрхийн хугацаа сунгагдаж, Путин Ерөнхийлөгч болохоос өмнө үйлдсэн хэрэгтээ ч ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Одоогийн хууль тогтоомжийн дагуу экс төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд үйлдсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх боломжгүй боловч энэ хугацаанаас гадуур үйлдсэн гэмт хэрэгт хариуцлага хүлээх ёстой байдаг.  Шинжээчид Путиний санаачилсан уг хуулийн төслийг улс төрөөс холдож, алсын зайнаас удирдах гэж буйн илрэл хэмээн тайлбарлаж бйна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр ОХУ-ын экс Ерөнхийлөгч нарт бүх насаараа парламентын гишүүн болох боломж олгох хуулийн төсөл санаачилсан. Хуулийн төсөлд тусгаснаар Ерөнхийлөгч нар ажлаа өгснөөсөө хойш гурван сарын дотор Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөлд суух эрхээ авч болох юм байна. Ингээд зогсохгүй экс Ерөнхийлөгч өөр долоон хүнд бүх насаараа парламентад суух эрх олгож, 23 хүнд зургаа хүртэл жил парламентад суух эрх олгох боломжтой ажээ. Холбооны Зөвлөл нь ОХУ-ын 85 бүс нутгаас сонгогдсон хоёр хоёр гишүүн, нийт 170 гишүүнтэй байдаг. Тэгвэл үүн дээр экс ерөнхийлөгч болон түүний сонгосон нийт 30 хүн нэмэгдэх болж байна. Экс Ерөнхийлөгчийн сонгох хүмүүст улс орныхоо өмнө гарамгай гавьяа байгуулсан, 30-аас дээш насны, ОХУ-д байнга оршин суусан, гадаад улсын иргэний харьяалалгүй зэрэг шалгуурууд тавигдах гэнэ. Эдгээр гишүүдийг буцаан татах нөхцлийг ч бас шинэ хуулийн төсөлд тусгажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet