ДЭЛХИЙН МЭДЭЭ

Трампыг дэмжигчдийн жагсаал ширүүссээр байна

АНУ-ын Аризона мужийн Финикс хот дахь Марикопо тойргийн сонгуулийн төвийн гадна олон тооны жагсагч цугларчээ. “CNN” сувгаар мэдээлж буйгаар, жагсагчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж байгаа аж. Жагсагчид саналын хуудсыг тоолж байгаа  төв рүү нэвтрэхийг оролдож байгаа учир хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдын замыг хааж байгаа аж. Жагсагчдын зарим нь зэвсэглэсэн байсан тухай “ABC” агентлаг онцолсон байна.  АНУ-ын Аризона, Невада мужид саналын хуудсыг тоолох ажилтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж магадгүй гэж Трампын сонгуулийн штаб урьд нь мэдээлсэн юм. “Fox News” телевизээр мэдээлснээр, Трамп сонгогчдын коллегийн 214 гишүүний дэмжлэгийг авсан бол Жозеф Байден 264 гишүүний саналыг авчээ. Сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авах ёстой юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet