СОНИН ХАЧИН

Дэлхийн хамгийн жижигхэн зочид буудал

Йордань Улсын элсэн цөлд, 64 настай Мухаммед Малахеем гэгч дэлхийн хамгийн жижигхэн “таван одтой” зочид буудлыг 2011 онд байгуулсан байна. Гэхдээ тэрбээр энэ буудлыг  барилга барьж байгуулсангүй, харин 1938 оны “Volkswagen Beetle” автомашин ашиглан тохижуулжээ.

Түүний нээсэн энэхүү зочид  буудал Арабын хамгийн үзэсгэлэнтэй, аялж жуулчлахад хамгийн тохиромжтой, үзэж харах зүйл арвин бүс нутагт оршдог байна. Нэг удаад ердөө  хоёр зочин хүлээн авах боломжтой энэ зочид буудал хоногийн 56 ам.долларын үнэтэй. Энэ буудал нь зөвхөн хоёр хүн л багтах зайтай.  Ойролцоогоор гурван метр ам.дөрвөлжин талбайтай аж. Тэрбээр буудалдаа саатсан гийчдийг зочид буудлаас холгүйхэн орших өөрийн гэрт бэлтгэсэн үндэсний хоол, кофегоор дайлдаг байна. Гэхдээ одоогоор түүний энэ буудлыг Генисийн номд бүртгээгүй байгаа аж.

Одоогийн байдлаар, 2008 онд Германы Амберг хотын “Эххаусл” зочид буудал дэлхийн хамгийн жижигхэн зочид буудлаар шалгарч, Генисийн номд бичигджээ. Энэ буудлын өрөө нь 2.5 метр ам.дөрвөлжин юм. Энэ байшинг анх 1728 онд барьсан бөгөөд дөнгөж гэрлэсэн хосууд амьдарч байсан гэнэ. Тус буудал нь жижгээр зогсохгүй таван одтой буудлууд дундаас хамгийн хямд нь бөгөөд нэг хоноход хоногийн 200 ам.доллар юм байна.

Эх сурвалж: https://www.rd.com/advice/travel/the-smallest-hotel-in-the-world/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet