“Сэлэнгийн Хүдэр сумд болсон 5.4 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн”

Улаанбаатарт өнөөдөр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.
Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс “Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хоёр удаагийн газар хөдлөлт болсон. Өглөө 08:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 107 километрийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол мөн 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт мэдрэгдлээ. Ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн мэдээллийг өглөө.
Хүснэгт: Газар хөдлөлтийн хүч ба мэдрэгдэлт
Балл | Тайлбар | Магнитуд | Тайлбар |
---|---|---|---|
I | Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ. | 2.5 | Зөвхөн багажид бичигдэнэ |
II | Маш тайван орчинд хүмүүс анзаарна | ||
III | Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ | 3.5 | Мэдэгдэм сул газар хөдлөлт |
IV | Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино | ||
V | Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ. | ||
VI | Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ. | 4.5 | Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт |

Хариулах