ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын Конгрессын хамгийн залуу гишүүн 25 настай

25 настай Мэдисон Кавторн АНУ-ын Конгрессын  сүүлийн 200 гаруй жилийн түүхэн дэх хамгийн залуу гишүүнээр тодроод байна. Тэрбээр Хойд Каролинагийн арваннэгдүгээр тойрогт Бүгд найрамдах намаас дэвшиж ялалт байгуулжээ. 

Ардчилсан намын гишүүн Александрия Окасио Кортез өнгөрсөн  2018 онд  29 настайдаа Конгрессын гишүүнээр сонгогдсоноор АНУ-ын хамгийн залуу  гишүүнд тооцогдож байсан юм. АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу гишүүн бол 1797 онд 22 настайдаа сонгогдсон Теннесси мужийн Уильям Чарльз Коул Клэйборн аж. Тэр Конгрессын гишүүн 25 нас хүрсэн байх ёстой гэсэн Үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй ч ажил үүргээ гүйцэтгэж байсан талаар АНУ-ын Цагаан ордны бүртгэлд дурджээ.

Мэдисон Кавторны  хувьд консерватив үзэлтэй, үр хөндөлтийг эсэргүүцдэг, цагаачлалын хатуу бодлого баримталдаг нэгэн аж. Тэрбээр өөрийгөө “Гэр бүл, эрх чөлөөг хамгаалахын төлөө ажилладаг  консерватив хүн” гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: ttps://edition.cnn.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet