ДЭЛХИЙН МЭДЭЭ

Саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй мужуудад Трамп илүүрхэж байна

Одоогоор Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден 227, Дональд Трамп 213 төлөөлөгчийн саналтай байгаа ч АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч сонгуулийн саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байгаа зургаан мужуудад тэргүүлж байна.

Трамп саналын тоогоор илүүрхэж буй мужууд:

• Сонгогчдын коллеги нь 20 гишүүнтэй Пенсильвани мужид саналын хуудсын 64 хувийг тоолсны дараах байдлаар 56.1 хувь • Сонгогчдын коллеги нь 16 гишүүнтэй Мичиган мужид саналын хуудсын 71 хувийг тоолсны дараах байдлаар 75 хувь.

• Сонгогчдын коллеги нь 15 гишүүнтэй Хойд Каролина мужидсаналын хуудсын 94 хувийг тоолж дууссаны дараа байдлаар 50.1 хувь.

• Сонгогчдын коллеги нь 16 гишүүнтэй Жоржиа мужид саналын хуудсын 80 хувийг тоолж дууссаны дараа байдлаар 56 хувь.

• Сонгогчдын коллеги нь 10 гишүүнтэй Висконсин мужид саналын хуудсын 91 хувийг тоолж дууссаны дараа байдлаар 51.3 хувь.

АНУ-ын одоогийн төрийн тэргүүн мөн Мэн мужид Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденаас саналын тоогоор илүүрхэж байна. Харин Байдены хувьд саналын хуудсыг тоолж дуусаагүй байгаа мужуудаас ганцхан Невадад тэргүүлж байгаа аж. Тус мужийн сонгогчдын коллеги зургаан гишүүнтэй. Невадад тэрбээр саналын хуудсын гуравны хоёр орчмыг тоолсны дараах байдлаар 50.3 хувийн санал авчээ.

Нэр дэвшигчдийн амлалтаас дурдвал Жо Байден Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтээ үргэлжлүүлж, Парисын хэлэлцээрт эргэн нэгдэхээ мэдэгдээд буй. Цагаачлалын тухайд Дональд Трамп АНУ-ын ажилчдыг хамгаалахыг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “Ногоон карт” олгохыг хориглосон, мөн түүний засаглалын жилүүдэд АНУ дахь гадаад оюутнуудын нөхцөл дордсон гэж “Yale”-ийн судалгаанд дүгнэсэн байна. Дональд Трамп улиран сонгогдвол АНУ дахь гаднын иргэдийн нөхцөл илүү дордох эрсдэлтэй. Харин Жо Байден хилийн хяналтын зарим журмыг нэн даруй цуцлахаа амласан байна. Мөн мэргэжлийн ур чадвартай ажилтны виз олголтыг нэмэхийг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Жо Байден мөн ногоон эрчим хүчний чиглэлд хүчтэй алхам хийж эхлэнэ гэж амлсан. Хэрэв тэр Ерөнхийлөгчөөр сонгогдвол эдийн засгийн хувьд уул уурхай, тэр дундаа нүүрсний экспортоос хэт хамааралтай Монгол Улсын хувьд сөрөг үр дагавруудыг авчирч болзошгүй. Бодит байдал талаас нь авч үзвэл хэдий Доналд Трамп Грета Тунберг тэргүүтэй дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн хүчтэй шүүмжлэлд өртсөөр байгаа ч эрчим хүчний чиглэлд баримталж буй түүний бодлого манай улсад арай эерэгээр нөлөөлж болох талтай болохыг судлаачид ярьдаг.

Эх сурвалж: https://www.bbc.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet