newswire

Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ

Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр  эхэллээ. Хуралдааныг Баянгол дүүргийн ИТХ-ын ахмад төлөөлөгч Г.Нарангэрэл удирдан явуулж байна. Хуралдаанаар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, ДИТХ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, сонгох, ДИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох асуудлыг хэлэлцэнэ.

Ташрамд дурдахад, Баянгол дүүргийн  ИТХ нь 41 мандаттай бөгөөд өнгөрөгч аравдугаар сард зохион байгуулагдсан сонгуульд 91 хүн өрсөлдсөн.  Улмаар Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон 41 төлөөлөгчийн батлахыг аравдугаар сарын 21-нд гардуулсан юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet