newswire

Норвегид цахилгаан үнэгүй болов

Норвегийн зарим хэсэгт цахилгаан эрчим хүчний үнэ түүхэндээ хоёр дахь удаагаа тэг болж буурчээ. Норвегийн “Е24” агентлагийн мэдээлснээр Осло болон Кристиансандын орчимд цахилгаан эрчим хүчний үнэ даваа гарагийн үүрээр дөрвөн цагийн турш тэг болжээ. Өнгөрсөн долдугаар сарын эхээр Норвегид цаг орчим хугацаанд цахилгаан үнэгүй болсон байна. Тухайн үед  цахилгаан эрчим хүчний үнэ анх удаа  тэг болсон нь уулархаг нутгаар цас их орж, цахилгаан эрчим хүчний экспортын хэмжээ хязгаарлагдаж, зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор  Норвегийн эрчим хүчний хэрэглээ хэвийн хэмжээнээс бага болсонтой холбоотой байна. Харин даваа гарагт цахилгааны ханш буурах болсон шалтгаан нь сүүлийн долоо хоногт аадар бороо орсноос эрчим хүчний экспортод саад учирчээ. Баруун Европын хамгийн том газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч Норвеги Улс  цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээний дийлэнхийг усан цахилгаан станцаас гаргадаг. Норвегийн “Statkraft” компанийн мэдээлснээр Норвегийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 99 хувийг усан цахилгаан станц бүрдүүлдэг байна. Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станц нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний зургааны нэг орчим хувийг бүрдүүлдэг аж. Норвегийн Статистикийн мэдээгээр энэ оны есдүгээр сард тус улс  үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 91.2 хувийг усан цахилгаан станц, 7.1 хувийг салхины эрчим хүч, 1.6 хувийг дулааны эрчим хүчээс гарган авчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet