newswire

Ирэх саруудад цар тахлын нөхцөл байдал улам төвөгтэй болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Орос дахь төлөөлөгч Мелита Вуйнович “ТАСС” агентлагт  өгсөн ярилцлагадаа “Дэлхий дахин коронавирусийн цар тахлын эгзэгтэй үе шатыг туулж байна. Нөхцөл байдал ирэх хэдэн сард улам төвөгтэй болно” гэдгийг онцолжээ.  Тэрбээр “Бид цар тахлын нэн чухал үе шатанд байна. Ирэх саруудад бөмбөрцгийн хойд хэсэгт нөхцөл байдал улам хүндрэхээр байна. Одоогийн нөхцөл байдлыг  цар тахлын эхний давалгааны үргэлжлэл гэж үзэж болно. Дөрвөөс зургадугаар сард шинэ тохиолдлын тоо харьцангуй буурч байсан. Ийнхүү буурах болсон гол шалтгаан нь улс орон бүр хөл хорио тогтоож байсантай холбоотой. Харин одоо хөл хорио суларсантай холбоотойгоор эрчимжиж байна” гэжээ. “COVID-19”-ийн тохиолдолын тоо тогтмол өссөөр байгаа билээ. Өнгөрсөн сарын байдлаар дэлхий даяар  коронавирусийн халдварын тохиолдол 41 саяыг давж, 1.1 сая хүн нас бараад байгаа юм. ДЭМБ-ын суурин төлөөлөгч үр дүнтэй вакцин, оношлогоо цар тахлыг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ  амь насыг аврах хэрэгслүүд хамгийн эмзэг бүлгийн хүмүүст ижил тэгш, улс орон бүрт хүртээмжтэй байж үр дүнгээ өгнө гэдгийг ярилцлагынхаа үеэр онцолсон байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet