ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мишель Обамагийн лекцийг сонсохын тулд хүмүүс 4200 ам.доллар төлж байна

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан “Becoming” ном хэвлэгдсэн даруйдаа хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, худалдаанд гарснаас хойших эхний зургаан сарын хугацаанд  10 гаруй сая хувь борлогдсон байдаг.

Ерөнхийдөө Цагаан ордныг орхисноос хойш  дэлхий даяар түүний нэр хүнд сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна. Түүнчлэн дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох болжээ. Түүний  номын талаарх хэлэлцүүлэг, лекцинд нь суухын тулд хүмүүс 4200, 2500 хамгийн багадаа л 100 ам.доллар төлөх болжээ. Магадгүй та хүмүүс яагаад ийм ихийг Мишель Обамагийн яриаг сонсохын тулд төлж байгааг сонирхож магадгүй юм. Түүнийг бусдаас онцгой болгодог хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, түүний туулсан амьдрал, АНУ-ын хамгийн анхны өнгөт  арьст тэргүүн хатагтай, улс төрийн үзэл баримтлалыг нь дурдаж болох юм.

Эх сурвалж: https://www.rt.com/op-ed/468944-michelle-obama-worship-autobiography/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet