COVID-19

Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авна

Гэрэл зургийг MPA.mn

-Сөүлээс ирэх иргэдийг ХӨСҮТ, “Амар” зочид буудалд тусгаарлана-

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 174 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-8, өндөр настан-3, жирэмсэн-асран хамгаалагчтай-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-160 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, “Амар” зочид буудалд тусгаарлана.

Мөн Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

Үүнд:

  • 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 11  сарын 6-нд Алматы-Улаанбаатар
  • 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 
  • 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 
  • 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 
  • 11  сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet