НИЙГЭМ

Вена хотод байгаа монголчуудыг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

Холбооны нийслэл Вена хотын төвийн дүүрэгт  байрлалтай сүмийн ойролцоо энэ сарын 2-ны 20:00 цагийн орчимд дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага боллоо.

Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг монгол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Монгол Улсаас Австри Улсад суугаа Эчлин сайдын яамнаас зөвлөж байна.

Буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байх, халдлагатай холбоотой зураг, видео шэйр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet