ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-д саналаа урьдчилан өгсөн хүний тоо 100 саяд дөхөж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа урьдчилан өгсөн иргэний тоо 97 саяд хүрсэн нь урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болж байна. Энэ нь 2016 оны сонгуулийн ирцийн гуравны хоёрыг давсан үзүүлэлт юм.

Техас, Хавай муж улсад саналаа эрт өгсөн сонгогчийн тоо өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн нийт ирцийг хэдийн даваад байгаа бол Хойд Каролина, Жеоржиа, Флоридагийн саналын тоо 2016 оны сонгуулийн ирцийн 90 гаруй хувьтай тэнцэж байна.

Эдгээрээс үзэхэд 2016 оны сонгуулийн өндөр ирцийг энэ удаа эвдэх төлөвтэй байна. Өмнөх сонгуулиар 139 сая орчим сонгогч саналаа өгч байсан юм.

Орон нутгийн цагаар маргааш болох сонгуулийн өдрөөс өмнө саналаа эрт өгсөн сонгогчийн тоо 100 саяд хүрэх эсэх нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet