newswire

ДЭМБ-ын тэргүүн Монгол Улсад баяр хүргэжээ

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус  твиттертээ “Ковид-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж байгаа байгаад нь Монгол Улсад баяр хүргэе. Эв нэгдлийг эрхэмлэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдсөнөөр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа” хэмээн жиргэжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Женев хотноо болсон цар тахлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэрээ  Монгол Улсын цар тахлын эсрэг хийж буй ажлыг мөн онцолж байсан билээ. Тухайн үед  Тэрбээр “Монгол Улсын хувьд бүр нэгдүгээр сард Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааг идэвхжүүлж, маш эрт арга хэмжээ авч эхэлсний хүчинд тахлын голомт Хятад Улстай хиллэдэг ч гуравдугаар сар хүртэл ганц ч халдвар бүртгэгдээгүй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet