НИЙГЭМ

АГШИН: ГУРВАН ихэр охинтой боллоо

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл ГУРВАН ихэр охинтой болжээ.

Ихэр охидын аав Д.Пүрэвдэмбэрэл “Үнэхээр аз жаргалтай байна. Дүүлэн нисэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Эхнэр маань кесар хагалгаагаар төрсөн. Маш их өвдөлтийн ард тэсэж гарч чадсан.

Анх хүүхдүүдээ ихэр гэдгийг мэдээгүй. Эхний удаа эход үзүүлэхэд нэг хүүхэд гэсэн. Долоо хоногийн дараа үзүүлэхэд хоёр ихэр, дахиад долоо хоногийн дараа үзүүлэхэд гурван ихэр байна гэж хэлсэн. Хөөх үржигдээд байдаг юм байхдаа гэж бодсон. Хүүхдүүдээ алган дээрээ тэврээд миний охид гэдгээ мэдрэх хамгийн аз жаргалтай мөч байсан” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet