newswire

БНХАУ усан доор төмөр замын хонгил барина

БНХАУ-ын зүүн нутгийн Жэзян мужийн Хөгжил, шинэчлэлийн хороо усан доор дэлхийн хамгийн урт төмөр замын хонгил барих төслийг баталсан талаар Шанхайн мэдээллийн “The Paper” цахим хуудаст мэдээлжээ. Нинбо хотоос зүүн тийш орших Жиньтан арал хүртэл усан доорх хонгилын нийт урт 16.2 км болох аж. Энэхүү хонгил Нинбогоос Жоушань бүлэг арал хүртэл төмөр зам тавих төслийн нэг хэсэг болох юм. 76.4 км урт шинэ шугам Нинбо хотын зүүн станцаас эхэлж, Жоушань хотын Байцюань тосгонд дуусах юм байна. Энэхүү шугамаар галт тэрэг цагт 250 км хурдтай явах гэнэ. Хонгилын барилгын ажлыг зургаан жилийн дотор хийж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Төсөлд оруулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 26.9 тэрбум юань (4 тэрбум орчим ам.доллар) болно.

Жэзян мужийн бүрэлдэхүүнд ордог Жоушань бүлэг арал нь зочид буудлын дэд бүтэц, бохирдоогүй наран шарлагын газраараа жуулчдын дунд ихээхэн алдартай ажээ. Одоогийн байдлаар уг арал дээр гүүрэн дээгүүр машинаар эсвэл онгоцоор нисэж очих боломжтой байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Жоушань арлууд руу аялах хугацааг багасгах, мөн төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой болно. Нинбо хотоос Жоушань руу машинаар очиход нэг цаг хагасын хугацаа зарцуулдаг бол галт тэргээр 30 минутын дотор хүрэх аж.

Эх сурвалж: RT

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet