СОЁЛ УРЛАГ

Хотулун гүнжийн дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байна

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл “Хотулун гүнж” УСК-ны Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж.

М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ. Харин киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна.

“Хотулун гүнж” УСК нь нээлтээсээ жилийн өмнө тизер нь цацагдаж буйгаараа онцлог юм. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн агаад, кино  “Монгол мохошгүй” гэсэн уриатай ажээ.

Киноны зураг авалт талдаа орж байгаа тулаант төрлийн энэхүү киноны нээлтийг 2021 оны арваннэгдүгээр сард хийхээр товложээ.

“Мобиком” корпорацийн “Voo” аппликэйшн “Хотулун гүнж” кинотой хамтран ажиллаж байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet