COVID-19

БНХАУ: Коронавирусийн халдварын нууц үе 14 биш 27 хоног

Шинэ төрлийн коронавирусийн халдварын нууц үе 14 хүртэл хоног үргэлжилдэг гэж урьдчилсан байдлаар тогтоосны дагуу зарим орнууд Хятад Улсад зорчоод ирсэн иргэдээ 14 хоног гэрээсээ гарахгүй байхыг уриалж байсан. Гэтэл тус вирусийн нууц хугацаа 27 хүртэлх хоног үргэлжилдэг болох нь тогтоогдоод талаар БНХАУ мэдээлж байна.

Тодруулбал, Хятадын Хубэй мужид амьдардаг 70 настай  Жианг гэх эрэгтэй коронавирусийн халдвар авсан боловч  27 хоногийн дараанаас л шинж тэмдэг илэрч эхэлсэн талаар мужийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолжээ. Коронавирусийн халдварын нууц хугацаа нь урт байгаа нь тахлын тархалтыг зогсоох хүчин чармайлтыг хүндрүүлж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж байна.

Coronavirus may delay hard-fought US trade wins in China | bilaterals.org

Жианг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Хубэйн баруун хойд хэсэгт орших Шеннонгжиад очиж  халдвар авсан эгчтэйгээ уулзсан байна. Түүнээс хойш ямар ч шинж тэмдэг илрэхгүй байсаар өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд халуурч, шинжилгээгээр коронавирус илэрчээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet