ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ардчиллын төлөө тэмцэгч долоон улстөрчийг баривчилжээ

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч долоон улстөрчийг Хууль тогтоох зөвлөлийн Бээжинг дэмжигч гишүүдтэй зодолдсон хэргээр баривчилжээ. Хонконгийн Цагдаагийн ерөнхий газраас тэднийг зөвлөлийн гишүүдийг үл тоомсорлож, хамааралгүй хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа аж.

Баривчлагдсан хүмүүсийн дотор Ардчилсан намын Ву Чи-Вай, Эндрю Ван Сиу-кин, Хелена Вонг Пик-ван, Хөдөлмөрийн намын Фернандо Чеонг Чи-Хун, Квок Винг-кин нар багтжээ. Хууль тогтоогч асан Эдди Чу Хой-Дик, Рэймонд Чан Чи-чюен нарыг мөн ням гарагийн өглөө баривчилсан байна. Гэхдээ дээр дурдсан долоон улстөрчтэй зодолдсон Бээжингийн талыг баримтлагч гишүүдээс нэгийг нь ч саатуулаагүй байна.

Бээжингээс өнгөрсөн зургадугаар сард Үндэсний аюулгүй байдлын тухай өргөн цар хүрээтэй хууль баталсны дараа БНХАУ-ыг  шүүмжилсэн хонконг хүмүүсийг баривчлах тохиолдол өссөөр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт өсвөр насны идэвхтэн Тони Чунг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж баривчилсан.  Бээжингээс баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг дэлхийн улс орнууд болон хүний ​​эрхийн байгууллагууд шүүмжилж, Хонконгийн эрх чөлөөнд хэтэрхий халдаж байна хэмээн үзэжбайгаа юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр саатуулагдаж буй хүмүүст 10 жилийн  хорих ял оноож болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.

Их Британийн дарлалд 156 жилийн турш байсан Хонконг 1997 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор Хятад Улсын бүрэн дэмжлэгтэйгээр хараат бус болсноо зарласан юм. Үүнээс хойш Хонконг өөрийн Үндсэн хуулийнхаа дагуу шилжүүлгээс хойших 50 жилийн хугацаанд буюу доод тал нь 2047 он хүртэл Хятадаас хараат байдалтай байх ёстой гэсэн дүрмээр “Нэг улс-хоёр систем” бодлогыг мөрдөх болсон билээ. Өөрөөр хэлбэл Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцаж, нөгөө талаас хуулийн систем, цагдаагийн алба, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалыг бодлого зэрэг томоохон шийдвэр шаардсан үйл ажиллагаанд Хятад өөрийн төлөөлөгчөө оролцуулснаар энэ үйл ажиллагаа зохицуулагддаг.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet