Н.Энхтайван: Өнгөрсөн сард 6000 гаруй дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Гадаад харилцааны яаманд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хэрэг нэг биш удаа гарсан. Иймээс дипломат албанд сахилга хариуцлагыг эрс нэмэгдүүлж хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна. Дипломат албаны дүрэм гэдгийг шинээр баталсан. Үүнийг хатуу нягт хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн онцоллоо.
Түүнчлэн дипломат паспортыг цэгцэлж байгаа. Өнгөрсөн сард нийт 6000 гаруй дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Мөн дипломат машины дугаарыг чиптэй болгосон гэж байлаа.

buy cialis online overnight shipping
2021-01-05
hello guos 9128738511