Өнөөдрөөс эхлэн ЭМД-аар олгож буй ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жагсаалтыг харна уу

Гэрэл зургийг MPA.mn
Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээн дэх бүх эмийн сангаар дамжуулан хөнгөлөлттэй эмийг олгож эхэллээ. УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг зохицуулалт хэрэгжиж нөхцөл бүрдсэн юм.
Шинэ хууль хэрэгжих болсонтой холбогдуулан ЭМД-аар олгох эмийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, ийнхүү иргэдэд танилцуулж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан билээ.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Хариулах