Хэт халуун кофе хорт хавдар үүсгэх магадлалтай

Кофе хорт хавдар үүсгэдэг гэх ямар ч баталгаа байхгүй ч өдөр бүр хэт халуун кофе уух нь ходоодны хорт хавдар үүсгэх магадлалтай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэв.
Хорт хавдар судлалын олон улсын агентлагаас гаргасан судалгаанд дурдсанаар хэт халуун кофенд хорт хавдар үүсгэгч нян агуулагдаж байдаг гэжээ. Гэхдээ зөвхөн кофе бус өөр бусад төрлийн уух юмыг цельсийн 65 градусаас дээш халуун байхад нь тогтмол уух нь олон төрлийн хорт хавдар бий болох эсрдлийг нэмэгдүүлдэг байна. Хорт хавдар судлалын үндэсний агентлагийн хулгана болон харханд хийсэн судалгаанаас харахад хэт халуун шингэн зүйлс хавдрын эсийг дэмжиж буй нь ажиглагджээ. \
2012 онд л гэхэд дэлхийд 400 мянган хүн ходоодны хорт хавдраар нас баржээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Женев дэх албан ёсны төлөөлөгч Грегори Хартл “Архи, тамхи, хэт халуун зүйлс тогтмол хэрэглэх нь ходоодны хорт хавдраар өвчлөх гол шалтгаан болж байна” хэмээгээд архи, тамхины хэрэглээгээ бууруулж, халуун зүйлийг хөргөж хэрэглэхийг уриаллаа.
Эх сурвалж: https://www.scientificamerican.com

Хариулах