ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ, Австрали хамтран Хятадын газрын ховор элементийн монополь байдалд цэг тавина

АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайны улмаас БНХАУ газрын ховор элементийн нийлүүлтээ бууруулж, АНУ руу хийх экспортоо бууруулаад байсан юм. Энэ нь АНУ-ын технологийн салбарт хүндхэн тусч, тус улсы газрын ховор элементийн хайгуулд ихээхэн хөрөнгө зарж эхлээд байсан. Тэгвэл АНУ Австралид газрын ховор элементийн хайгуул хийж эхэлсэн нь нөхцөл байдлыг  бүрэн өөрчилж магадгүй байна.

Учир нь Австралийн Засгийн газар АНУ-ын  Засгийн газартай хамтран 15 төрөл зүйлийн газрын ховор элемент олборлохоор тохиролцсон байна. Эхний ээлжинд олборлолт хийхэд 3.9 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд үүнийг АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх юм байна. Сүүлийн үед өндөр технологи хөгжиж байгаагаас газрын ховор элементийн эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдсээр. Ухаалаг гар утас,  автомашин, LCD дэлгэцтэй зурагт гээд хүн төрөлхтөн бидний амьдралд хүч түрэн орж ирж буй тогтмол хэрэглээнүүд дээрх элементүүдийг шаардсаар.

Энэ ч утгаараа газрын ховор элементийг “өндөр технологийн аминдэм” гэж нэрлэх нь бий. Тэгээд ч уг “аминдэм”-ийн гол худалдан авагчид нь өндөр технологи үйлдвэрлэгчид буюу хөгжингүй орнууд. АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40 орчим хувь нь Хятадад үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг аж. 

Түүнчлэн тус байгууллагын судалгаанаас  үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг бөгөөд 2012 он гэхэд энэ үзүүлэлт 180 мянган тоннд хүрч, 2014 онд хэрэгцээ бүр 200 мянган тонноос давсан байдаг ажээ. Газрын ховор элемент гэдэг нь Мендлеевийн химийн үелэх системд нэг дор байршдаг лантаноидын бүлгийн 17 элементийг хэлдэг. Саяхан цайр үнэд орж дэлхийг шуугиулсан. Тэгвэл  жилийн өмнөөс кобальт, палладий, родий, плутони, литий зэрэг газрын ховор метал үнэд ороод байна.

Эх сурвалж: https://www.rt.com/business/468644-china-rare-earths-challengers/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet