УЛС ТӨР

Монгол, Узбекистан улс зам тээвэр, соёл, боловсролын салбарыг түлхүү хөгжүүлэхэд хамтарна

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.А.Сидиковтай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт түлхүү хөгжүүлэхээр ярилцав. Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах хүрээнд ээлжит уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet