Шинжээчид эмгэнэлт явдал өвөл илүү тохиолдохыг анхааруулж байна

Европт коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлж халдварын тохиолдол дээд хэмжээнд хүрээд байна. Гэхдээ шинжээчид энэ өвөл илүү эмгэнэлт явдал тохиолдохыг анхааруулсаар байгаа юм. Хэдийгээр халдварын тоо өссөөр байгаа ч нас баралтын тоо өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад бага байгаа. Европын эмнэлгүүд одоо Ковид-19-ийг эмчлэхэд илүү сайн бэлтгэгдсэн.
Сүүлийн үед залуу хүмүүс вирусийн халдварлах тохиолдол нэмэгдэж, нас барах магадлал ч өссөн байна. Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд CNN-ийнхэн дүн шинжилгээ хийжээ. Тэдний хийсэн судалгаагаар Европ даяар тархсан коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн мягмар гарагт долоон өдрийн дунджаас дээш буюу 52,418-д хүрч дээд амжилт тогтоосон байна.

Харин дөрөвдүгээр сард долоо хоногт дунджаар 41134 хүн өдөр бүр нас барж, 31852 тохиолдол бүртгэгдэж байв. Одоо эмнэлгүүд вирусийг оношлох, эмчлэх чадвар сайтай болсон бөгөөд Европын зарим орнуудад зүрх судасны тасгийн өвчтөнүүдийн нас баралтын түвшин хавар 50 орчим хувь байсан бол 20 орчим хувь болж буурчээ. Гэхдээ Болгар, Хорват, Мальта, Румын, Испанид нас баралтын түвшин өссөөр байна. Энэ сарын эхний долоо хоногт халдвар авсан хүмүүсийн олонх нь 25-49 насны залуус байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь захирал Ханс Клуге онцолжээ. Гэхдээ 50-79 насны бүлэгт ч өвчлөл нэмэгдсэн байна.

Juliana
2020-11-12
Greetings from California! I’m bored to tears at work so I decided to check
out your blog on my iphone during lunch break. I enjoy the info you present here and can’t wait to take a look when I get home.
I’m surprised at how quick your blog loaded on my phone ..
I’m not even using WIFI, just 3G .. Anyhow, awesome blog!
My web-site … we just did 46 hat