ДЭЛХИЙН МЭДЭЭ

Францад аюулгүй байдлын түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарлалаа

Францын өмнөд нутгийн Ницца хотын сүмд пүрэв гарагт хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алджээ. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон уг явдлыг “лалын террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.

France knife attack in Nice: Live updates

Цагдаа нар гэмт этгээдийг буудан баривчилсан бөгөөд терроризмтой тэмцэх албаны мэргэжилтнүүд халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Халдлага үйлдсэн этгээд нь Тунисын 21 настай иргэн бөгөөд Францад өнгөрсөн сард ирсэн байжээ. “Сүм, сургуулиуд зэрэг олон нийтийн газруудыг хамгаалахын тулд байршуулах цэргийн тоог 3000-аас 7000-д хүргэж нэмэгдүүлнэ” гэж Макрон мэдэгджээ. Мөн Францад аюулгүй байдлын түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарласан байна. Энэ сард Францын багш Сэмюэл Пэти Парис хотын зах дахь хичээл заадаг сургуулийнхаа гадна толгойгоо тасдуулсан хэрэг гарсан юм. Мөн есдүгээр сард Парис дахь “Charlie Hebdo” сэтгүүлийн хуучин байрны ойролцоо хоёр хүн хутгалуулж, хүнд шархадсан хэрэг гарчээ Францад саяхан болсон халдлагууд 2020 оны аравдугаар сар: Францын багш Самуэль Патиг Парис хотын захын сургуулийн гадна толгойг нь таслав.

France Church Attacker A 21-Year-Old Tunisian Migrant: Inquiry Sources |  Smart Run

2020 оны есдүгээр сар: “Charlie Hebdo”-ийн хуучин оффисын ойролцоо хоёр хүн хутгалуулж хүнд шархдуулав. 2019 аравдугаар сар: Компьютерийн оператор Микаэль Харпон Парисын цагдаагийн төв байранд гурван офицер, нэг энгийн ажилтныг хутгалж хөнөөсөний дараа өөрийгөө буудсан.

1 сэтгэгдэл

  1. cialis pill

    2021-01-05

    hello guos 9128738511

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet